Global Worldwide LLC
Баталгаат агуулах /Хадгалалт/

Баталгаат агуулах /Хадгалалт/

Манай тээвэр зохион байгуулалтын мэргэжлийн баг хамт олон “Прогресс Транс” ачиж буулгах цогцолборт “Нэг цэгийн үйлчилгээ” буюу гааль, мэргэжлийн хяналт, банкны үйлчилгээг нэг дороос авах,түргэн шуурхай бүрдүүлэлт хийх боломжтой хамгийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон үйлчилгээний нэгдсэн төвийг 2017 оны 12 сард барьж ашиглалтанд оруулан харилцагч, хамтран ажиллагсаддаа үйлчлэж байна. Гадна талбайд хүнд даацын автомашин явах 20 см зуззан бетон хучилт бүхий 16.492м2 талбайд, 32 тн даацтай гүүрэн кран, 369м урт өөрийн төмөр зам, 5 сэрээт өргөгч бүхий ачиж буулгах баг, өндөр хүчин чадалтай камерын 24 цагийн хяналттай хамгаалалтын алба ажиллаж байна.

Бид олон  улсын стандартын шаардлагийг бүрэн хангасан агуулах түгээлтийн системийг бий болгон хүлээн зөвшөөрөгдсөн чанартай үйлчилгээгээр үйлчилж байна. Манай агуулах нь галын аюулгүй байдлыг бүрэн хангасан агааржуулултын иж бүрэн системтэй, бүх төрлийн ачаа хадаглах боломжтой 1680 м2 талбай, том оворын автомашины орц гарц бүхий төвийн дулаанд холбогдсон гаалийн баталгаат агуулах юм.

Агуулах №1

Агуулахын хэмжээ: 1680м2

– Бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалттай

– Олон улсын стандартын дагуу хийгдсэн галын хор болон дохиоллын систем

– 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын систем

– Агааржуулалтын системийг бүрэн шийдсэн

 ГЕГ даргын 2019 оны 12 сарын 10-ны А/296 тоот тушаалаар төрөл бүрийн бараа хадгалах зориулалттай 998м2 нээлттэй баталгаат агуулахаар зарлагдсан бөгөөд цахилгаан, дулаан, хөргөлтийн систем, галын дохиоллын систем, телекамер, жин хэмжүүр, ачиж буулгах, зөөвөрлөх төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон

Агуулах №2

Агуулахын хэмжээ: 998м2

– Бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалттай

– Олон улсын стандартын дагуу хийгдсэн галын хор болон дохиоллын систем

– 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын систем

– Агааржуулалтын системийг бүрэн шийдсэн

mnМонгол
Powered by TranslatePress