Global Worldwide LLC
Бидний тухай

Бидний тухай

Алсын хараа

Бид зөвхөн өөрийн орны зах зээлээс гадна хөрш хоёр орнууд болон

олон улсын зах зээлд өөрсдийн орон зайг бий болгосон чадварлаг хамт олон болохын төлөө ажилладаг.

Үнэт зүйлс

Хүсэл эрмэлзлэл, Хариуцлага, Хамтын ажиллагаа

Эрхэм зорилго

Олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн үйлчилгээгээр харилцагч,

хамтран ажиллагчдынхаа шаардлагад нийцүүлэн үйлчилж, ёс зүйг

баримтлан хуулиа дээдлэх замаар компаниа хөгжүүлэх зорилготой.

Манай компани нь 2009 онд байгуулагдсан, дотоодын 100% хөрөнгө оруулалттай компани бөгөөд дэлхийн аль ч улсаас бүх төрлийн тээврийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд, туршлагатай, мэргэшсэн мэргэжилтнүүд, богино хугацаанд, түргэн шуурхай, зохион байгуулж байна.

Манай компани нь “Олон улсын тээвэр зуучуудын нэгдсэн холбоо (FIATA), Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим(МҮХАҮТ) болон Монголын тээвэр зуучуудын нэгдсэн холбоо МТЗНХ -ны гишүүн байгууллага юм.

Мөн бид Улаанбаатар хотын үйлдвэрлэл, агуулахын бүсэд ачаа бараа хүлээн авах

Нэг Цэгийн үйлчилгээг цогцоор нь шийдсэн өөрсдийн эзэмшлийн “Прогресстранс” гаалийн хяналтын талбайд 32 тонны даацтай гүүрэн кран, 369м урттай төмөр зам, 1680м2 бүхий гаалийн түр агуулах, иж бүрэн камер суурилуулсан 24 цагын мэргэжлийн харуул хамгаалалтын алба ажиллаж байна.

Нийгмийн хариуцлага
  • “Туул голын эрэг дагуу цэвэрлэгээ” аян 2017.04.01
  • Цус сэлбэлтийн үндэсний төвд “Цусаа хандивлья” аян 2017.02.15
  • Хан-Уул дүүргийн 2-р хороонд Мод тарих аян 2017.05.27
  • “Хараагүйчүүдийн үндэсний төв”-д зориулж Баррель үсэгтэй номнууд үнэ төлбөргүй тээвэрлэв. 2017 он
  • Азийн наадмын дугуйн аварга шалгаруулах тэмцээнд монголоос оролцох баг, тамирчдыг ивээн тэтгэлээ 2018 оны 8-р сар
  • Ажиллагсадаа иж бүрэн эмнэлэгийн шинжилгээ оношилгоонд хамруулав. 2018 оны 11-р сар
  • “Улаанбаатар Марафон-2019” олон улсын гүйлтийн 6 дахь удаагийн тэмцээнд хамт олноороо амжилттай оролцов. 2019 оны 5 сар
mnМонгол
Powered by TranslatePress