Global Worldwide LLC
Далайн тээвэр

Далайн тээвэр

Далайн тээвэр гэдэг нь ачаа гарах улсын далайн боомтоос хүрэх улсын далайн боомт хүртэл завь, усан онгоцоор тээвэрлэхийг хэлнэ.  Харин Интермодал тээвэрлэлт гэдэг нь далай төмөр зам хосолсон тээврийг хэлдэг ба дэлхийн худалдааны бараа эргэлтийн 80 орчим хувь нь далайгаар тээвэрлэгддэг ба хамгийн хямд тээвэр гэдгээрээ онцлогтой.

Далайд гарцгүй манай орны хувьд хөрш орнуудын далайн гарцуудыг ашиглан усан болон төмөр зам, усан болон авто замын холимог тээвэрлэлтийг бид China Shipping Container Lines, COSCO, K-Line, CMA-CGM, MAERSK Line, ONE, HAPAG LLOYD, MSC, Sinotrans Container Lines зэрэг дэлхийн томоохон усан онгоц, далайн чингэлэгийн компаниудтай хамтран ажиллаж, далайн боомт хүртэл зохион байгуулж улмаар Синьган боомтоос Монгол улсруу төмөр зам, авто замаар тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. БНХАУ-ын Синьган боомтоос Монгол Улс хүртэл 1870 км төмөр замтай бөгөөд Монгол Улсын нийт экспорт, импортын 85-90% нь БНХАУ-ын Синган боомтоор дамжин тээвэрлэгддэг.

mnМонгол
Powered by TranslatePress