Global Worldwide LLC
Прогресстранс

Прогресстранс

Прогресстранс ХХК 2000 оны 9 сарын 21-нд үүсгэн байгуулагдаж, 2002 оны 5 сарын 27 ны өдрийн ГЕГ-ын 268 тоот тушаалаар 5280мкв хэмжээтэй гаалийн хяналтын талбайгаар зарлагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. 2012 онд нэг цэгийн үйлчилгээ бүхий гаалийн хяналтын бүс болж үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.

Гаалийн хяналтын бүс

Манай тээвэр зохион байгуулалтын мэргэжлийн баг хамт олон “Прогресс Транс” ачиж буулгах цогцолборт нэг цэгийн үйлчилгээ буюу гааль, мэргэжлийн хяналт банкны үйлчилгээг нэг дороос авах түргэн шуурхай бүрдүүлэлт хийх боломжтой хамгийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон үйлчилгээний нэгдсэн төвийг 2017 оны 12 сард барьж ашиглалтанд оруулан, харилцагч, хамтран ажиллагсаддаа үйлчилж байна. Гадна талбайд хүнд даацын автомашин явах 20 см зузаан бетон хучилт бүхий 16.492м2 талбайд, 32 тн даацтай гүүрэн кран, 369м урт өөрийн төмөр зам, 5 сэрээт өргөгч бүхий ачиж буулгах баг, өндөр хүчин чадалтай камерын 24 цагийн хяналттай хамгаалалтын алба ажиллаж байна.

Талбайн үйлчилгээ

  • Чингэлэг болон вагон дахь барааг ачих болон буулгах мэргэжлийн баг
  • 3,5 тн даацтай авто ачигч 5 ширхэг
  • Ачааг дахин пүүлэх 500кг болон 30 тн-ы баталгаат пүү
  • Импортын автомашин хадгалах 150 машины багтаамжтай агуулах, 1000 машины багтаамжтай задгай талбай
  • Хоосон болон ачаатай чингэлэг хадгалах, ачих буулгах үйлчилгээ

Гаалийн түр болон баталгаат агуулах

Бид олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан агуулах түгээлтийн системийг бий болгон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай үйлчилгээгээр үйлчилж байна. Манай агуулах нь галын аюулгүй байдлыг бүрэн хангасан, агааржуулалтын иж бүрэн системтэй, бүх төрлийн ачаа хадгалах боломжтой 1680м2 талбай, том овор-н автомашины орц гарц бүхий төвийн дулаанд холбогдсон гаалийн түр болоод баталгаат агуулах юм.

Прогресс Транс тернимал нь энгийн агуулахаас тусдаа байрладаг, аюултай, тэсэрч дэлбэрэх, шатамхай болон химийн ачааг хадгалах зориулалттай гаалийн түр агуулахтай.

  • Агуулахын хэмжээ: 1170см Х 970см Х 600см
  • Багтаамж: 113мкв
  • 24 цагын хяналтын камер, харуул хамгаалалтын алба болон галын аюулгүй байдлыг бүрэн хангасан, агааржуулалтын иж бүрэн системтэй.
mnМонгол
Powered by TranslatePress