Global Worldwide LLC
Агаарын тээвэр

Агаарын тээвэр

Далайд гарцгүй манай орны хувьд энэ салбар онцгой чухал ач холбогдолтой бөгөөд улс орны бие даасан байдал, эрх чөлөөг хамгаалах тодорхой хэмжээний баталгаа болдог гэж ойлгож болно.

Манай байгууллага нь агаарын тээврийг дэлхийн аль ч улсаас транзит болон шууд нислэгээр тээвэрлэж авчирснаар харилцагчдынхаа хэрэгцээт барааг цаг алдалгүй хурдан шуурхай тээвэрлэх зуучийн үйл ажиллагааг явуулж байна. Мөн манай байгууллага харилцагчдынхаа бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэн улс хоорондын тээврийн мэргэжлийн цогц шийдлийг санал болгож, импортын тээвэрлэлт, экспортоор ачаа барааг тээвэрлэж байна.

Агаарын тээвэрлэгчАчаа тээврийн терминалуудУлаанбаатар руу
MIATСөүл – Бээжин – Берлин – Хонгконг – Токио, Осака – Москва – ИстанбулMongolia
Korean AirSeoulMongolia
Air ChinaBeijingMongolia
Turkish AirlinesIstanbulMongolia
AeroflotMoscowMongolia
Дэлхийн бүх улс орон-оос/-луу Монгол-руу/-оос агаараар тээвэрлэнэMongolia


Цогц тээврийн үйлчилгээнүүд:

  • Гаалийн бүрдүүлэлт
  • Хаалганаас  хаалганд үйлчилгээ
  • Гаалийн мэдүүлэг шивэлт

Агаарын тээврийн хөлс нь ачааны бохир жин ( gross weight), оврын жин (chargeable weight) хоёрын аль ихээр нь тооцож авдаг тул ачааны оврын жин болон өөрийн жинг зөв тооцож тээврийн зардлаа төсөвлөх нь чухал ач холбогдолтой.

  1. Урт*өргөн*өндөр (инч) / 166= Оврын жин (фунт)
  2. Урт*өргөн*өндөр (инч) / 366= Оврын жин (кг)
  3. Урт*өргөн*өндөр (см) / 6000= Оврын жин (кг)

Жишээ: Ачааны өөрийн жин 50 кг боловч ачааны баглаа боодлын хэмжээс 80см*60см*40см бол оврын жинг доорх байдлаар тооцно. 80*60*40/6000=32кг

mnМонгол
Powered by TranslatePress