Global Worldwide LLC
Авто тээвэр

Авто тээвэр

Олон улсын авто замын ачаа тээвэрлэлт гэдэг нь төрөл бүрийн ачаа тээх зориулалт бүхий авто машиныг ашиглан 2 буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрийг дамжин, нийлүүлэгчээс хүлээн авагчид ачаа барааг хүргэж өгөх үйл ажиллагаа юм.

Авто  замын  тээвэр  нь  хаалганаас  хаалганд  хүртэл  тээвэрлэлт  хийх чадвартай,   өөрөөр   хэлбэл   ачилт   буулгалт   хийх   тусгай   буудал,  боомт шаардаад байдаггүй, нийлүүлэгчийн үйлдвэрийн агуулахаас хэрэглэгчид шууд хүргэж өгөх боломжтой байдгаараа тээврийн бусад хэлбэрээс давуу талтай.

 Сүүлийн үед ачааг олон төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан чингэлгээр тээвэрлэдэг холимог тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор олон улсын тээвэрлэлтэд эзлэх авто тээвэрлэлтийн гүйцэтгэх үүрэг улам бүр өссөөр байна.

Авто замын сүлжээ сайн хөгжсөн, газар нутаг багатай, нэгдмэл гаальтай Европын холбооны улсуудад авто тээвэр дангаараа олон улсын тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа бол Ази номхон далайн орнуудад далайн болон төмөр замын боомтод ачааг хүргэж өгөх, тэндээс ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгөх зэргээр зайлшгүй олон улсын тээвэрлэлтийн үе шатуудад ийм төрлийн тээвэрлэлт оролцож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

mnМонгол
Powered by TranslatePress