Global Worldwide LLC
Аюултай ачааны тээвэр

Аюултай ачааны тээвэр

Аюултай ачааны онцлог нь энгийн зорчигч тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглосон байдгаас гадна зарим улс орон төмөр замаар тээвэрлэхийг, эсвэл бүр улсаараа дамжуулан тээвэрлэхийг хориглодог. Химийн болон аюултай ачааны сав баглаа боодлын стандарт, экспортлох, импортлох, дамжуулан өнгөрүүлэхэд бүрдүүлэх баримт бичгүүдийн иж бүрдэл тус бүр нь тухайн ачаа барааны шинж чанар онцлог болон тээвэрлэлтэнд тавигдах шаарлага зэргээс хамааран харилцан адилгүй байх бөгөөд аюулгүй байдлын стандартыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэв хэмжээнд нийцүүлэн бүх төрлийн тээвэрлэлтэнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чандлан баримтлах нь чухал байдаг. Иймд химийн хортой ачааны тээвэр нь олон тооны зөвшөөрөл шаардахаас гадна тусгай дүрэм журмын дагуу тээвэрлэгддэг Энэхүү дүрэм журамд дараах ангилалууд хамааралтай.

Аюултай ачааг ангилалаар есөн ангилалд хуваан авч үздэг.

1дүгээр ангилал:  Тэсэрч дэлбэрэх бодисууд

2дугаар ангилал: Шахсан хий, даралтаар хадгалсан уусмал

3 дугаар ангилал: Амархан гал авалцах  шингэнүүд

4 дүгээр ангилал: Амархан гал авалцах бодис, биет материалууд

5 дугаар ангилал: Хүчиллэг бодисууд

6 дугаар ангилал: Хортой болон халдвар тараах бодисууд

7дугаар ангилал: Цацраг идэвхит бодисууд

8 дугаар ангилал: Идэмхий болон зэврээх бодисууд

9 дүгээр ангилал: Бусад хорт бодисууд  орно. 

Химийн болон аюултай ачааны тээвэрлэлт нь тусгай дүрэм журмын дагуу зохион байгуулагдаж цогц байдлаар логистик шийдлүүд шаардагдах үйлчилгээ бөгөөд манай тусгайлан бэлтгэгдсэн, туршлагатай баг эрхэм үйлчлүүлэгч харилцагч та бүхний хэрэгцээ шаарлдагад нийцүүлэн мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлж байна.

mnМонгол
Powered by TranslatePress